Төв усан бассейн

Мэдээ


 
 

ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТ


Парк нь, Улаанбаатар хотоос 135 км зайд оршино. Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06-р сарын 02-ны өдрийн А/447 тоот захирамжаар Паркад 403.3 га /5 байршилд/ газар эзэмшүүлэх шийдвэрийг үндэслэн Нийслэлийн Өмчийн Харилцааны 

ГАЗАР ЭЗЭМШИХ ГЭРЧИЛГЭЭ


Парк нь, Улаанбаатар хотоос 135 км зайд оршино. Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06-р сарын 02-ны өдрийн А/447 тоот захирамжаар Паркад 403.3 га /5 байршилд/ газар эзэмшүүлэх шийдвэрийг үндэслэн Нийслэлийн Өмчийн Харилцааны Газрын даргатай “Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ” байгуулж Газар эзэмших эрхийн гэрчилгээ 5 ширхэг олгогдсон.

ПАРКИЙН ДАВУУ ТАЛУУД


•    Байршил сайтай.
•    Дэд бүтцийн хөгжил сайтай.
•    Ажиллах хүчний нөөцтэй.
•    Үйлдвэрлэлийн зориулалттай эзэмшил газартай. 
•    Түүхий эдийн нөөцтэй.
Паркийн байрлаж буй Багануур дүүрэг нь, 1960 оноос БНМАУ, Зөвлөлт Орос, Чех, Герман зэрэг орнуудтай хамтран Монгол орон даяар хайгуулын ажил эрчимтэй хийж эхэлснээр 1973 онд 599,8.0 сая тонн хүрэн нүүрсний нөөцийг илрүүлсэнтэй холбогдож  1980 оны 02 сарын 14-ний өдөр Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор Монгол улсыг нүүрсээр хангах суурин газар болж байгуулагдсан.